8o
Улаанбаатар хот
mobile menu

Нуурын мөс цөмөрч, зургаан зорчигчтой автомашин суужээ

2025-01-28 11:11:34

Увс аймгийн Малчин сумын нэгдүгээр багийн "Мөнгөн давалгаа" гэдэг газар Наранбулаг сумаас Улаангом чиглэлд зорчиж байсан зургаан зорчигчтой суудлын автомашин Хяргас нуурын мөсөнд цөмөрч оржээ. Энэ тухай дуудлагыг нэгдүгээр сарын 26-ны өдрийн 15:25 цагт холбогдох албаныхан хүлээн авсан байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн О-гийн эзэмшлийн “Prius-30” загварын суудлын автомашин нуурын эргээс 300-400 м зайд мөсөнд цөмөрч нуурын усанд бүхэлдээ орсон байжээ. Албаныхан автомашиныг таван метрийн гүнээс татан гаргасан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 1