Өчигдөр буюу /2025-01-28/-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо ЭХЭМҮТ-ийн зүүн талын замд 8449 УНҮ улсын дугаартай автомашины жолооч алба үүргээ гүйцэтгэж байсан цагдааг мөргөж, зугтсан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Тухайн асуудалд шалгалтын ажиллагаа явуулж байна" гэх хариултыг өгсөн юм.
Тус автомашины товчооны болоод зөрчилтэй холбоотой торгуулийн мэдээллийг шалгахад 11 мянган төгрөгийн товчооны төлбөр, нэгдүгээр эгнээгээр зорчсон 10 мянган төгрөгийн торгуулиа төлөөгүй байна.