Улаанбаатар хотод хоёрдугаар сарын 1-ний өдрөөс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр үйлчлүүлнэ. Өнөөдрийн байдлаар иргэдийг үйлчлүүлэхэд зориулсан системийн бэлтгэл бүрэн хангагдсан талаар Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлэл өглөө.
Нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн төлбөрийн систем 2015 оноос хэрэгжсэн. 2024 оноос зорчигч тоолох системийг хэрэгжүүлж эхлээд буй. Тэгвэл энэхүү хоёр системээр Нисэх, Багахангай, Багануур чиглэлээс бусад бүх чиглэлд 1000 төгрөгөөр зорчих боломжийг хангажээ.
Зорчигч тоолох системээр банкны картаа уншуулах хэвээрээ байгаа бөгөөд Улаанбаатар смарт карт буюу хуучин явж байсан системээр зөвхөн NFC банкны чиптэй карт уншигдах аж.
Мөн банкны картаар дамжин суулт үйлчлэхгүй. Зөвхөн зориулалтын картаар буюу нийтийн тээврийн үйлчилгээнд зориулсан хуучнаар Umoney карт, шинэ системээр “Ubcard” хүчинтэй. Түүчнлэн биет болон биет бус карт худалдаалагдах бөгөөд биет бус картыг утсан дээрээ Ubcard QR хэлбэрээр худалдах бол биет картыг Улаанбаатар хотод суурилуулж буй 100 гаруй киоск машинаар борлуулах аж.