
Энэ сарын 29-ны өдөр Нийслэлийн Налайх дүүрэгт бүртгэгдсэн менингококкийн халдвартай 3 нас 7 сартай хүү ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байхдаа энджээ. Хүүгийн биеийн байдал нэгдүгээр сарын 25-ны өдөр гэнэт муудаж, эмнэлгийн тусламж авсан ч богино хугацаанд хүндэрч, хордлогын шокоор нас барсан байна. Мөн энэ сарын 30-ны өдөр Баянгол дүүргээс сэжигтэй тохиолдол ирсэн бөгөөд лабораторийн шинжилгээний дүн хараахан гараагүй байгаа талаар албаны хүмүүс мэдээлэл өглөө.



