Увс аймгийн Сагил сумын Боршоо багийн "Боршоо гол" гэдэг газар иргэн Т-ийн эзэмшлийн суудлын автомашин нэгдүгээр сарын 26-ны өдөр голын мөс рүү цөмөрч орсон гэсэн дуудлага нэгдүгээр сарын 29-ний өдрийн 15:07 цагт холбогдох албаныхан хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Т-гийн “Ist” загварын суудлын автомашин голын мөс рүү цөмөрсөн байсныг татан гаргасан талаар ОБЕГ мэдээллээ.
Голын мөс рүү цөмөрч орсон автомашиныг татан гаргажээ
2025-01-31 15:44:57