8o
Улаанбаатар хот
mobile menu

М-СИ-ЭС Кока-Кола компани био уут хандивлав

2016-04-22 12:53:00

Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллага болох М-СИ-ЭС Кока-Кола компанитай Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын Захиргаа хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн билээ. Үүний нэг жишээ бол байгаль орчинд тустай, байгаль хамгаалах үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж 2013 онд 20,000 ширхэг, 2014 онд 5000 ширхэг хогны уутыг тус тус хандивласан юм.

Уг хогны уутыг ХанХэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 6 хэсгийн 33 байгаль хамгаалагч, Хан Хэнтийн Дархан цаазат газар болох Хэнтий аймгийн Батширээт, Өмнөдэлгэр, Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ, Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Хүдэргэсэн 3 аймгийн 8 сумын нутаг, Өндөр хаан уулын БЦГ, Хангал нуурын БДГ, Биндэрьяахануулын БДГ зэрэг  тусгай хамгаалалттай бүсэд нэвтэрч байгаад иргэд, гадаад дотоодын жуулчид, аялагчдад тараан өгч хоггүй орчин бүрдүүлэн ажиллаж байна.

2015 оны 5 дугаар сарын 27-нд Монгол төрийн тахилгат болон Монгол Улсын бүх цэргийн хар сүлд нийт тахилгат, Монгол түмний бахархалт БурханХалдун Хайрханыг тахих ёслолын арга хэмжээ амжилттай болсон. Энэ үеэр хамгаалалтын захиргаа хүлээсэн үүргийн дагуу  Бурхан Халдун Хайрханд аялах, уламжлалт зан үйлийн ёслол үйлдэх журмы гмөрдүүлэх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, хог хаягдлын менежментийг сайжруулах тал дээр анхаарч ажилласан. Энэ үеэр 3000 гаруй хогны уутыг 2 өдөрт тараан хоггүй цэвэр орчин бүрдүүлэн ажиллаж чадсан.

М-СИ-ЭС Кока-Кола компани нь энэ жил эхний ээлжний 5000 ширхэг Эко-хогны уутыг хүлээлгэн өгч байна. 10-р сард дахин 5000 ширхэг уутыг өгөхөөр шийдвэрлэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл