8o
Улаанбаатар хот
mobile menu

Арван мянга гаруй хүүхэд хүнд хөдөлмөр эрхэлж байна

2016-04-22 13:12:00

Жил бүрийн зургадугаар сарын 12-ныг  “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр” болгон 2002 оноос хойш манай улс тэмдэглэж ирсэн билээ. Энэ өдрийг угтаж “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг" аяныг орон даяар зарлахаар болсон бөгөөд аяны нээлтийг өнөөдөр Монголын  хүүхдийн ордонд зохион байгуулсан байна. Өнөөдөр манай улсад 100 гаруй мянган хүүхэд ямар нэг байдлаар хөдөлмөр эрхэлж байгаагаас 10 мянга гаруй хүүхэд хүнд, хортой хөдөлмөр эрхэлж байна гэсэн судалгааг энэ үеэр онцолжээ. Иймээс олон улсын түвшинд болон Монгол улсад хүүхдийн хөдөлмөрийг устгах зорилт нэн тэргүүний асуудал хэвээр байгаа бөгөөд зорилтоо биелүүлэхийн тулд бүх түвшинд илүү хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэдгийг оролцогчид дурдсан байна. Аяны нээлтэд оролцсон Хууль зүй, Эрүүл мэнд спортын болон ХАХНХЯ-ны холбогдох хүмүүс болон ЦЕГ, ХЭҮК-ийнхон ч энэ талаар санал бодлоо хуваалцжээ. Зах, худалдааны төвд ажил хийж амьжиргаагаа залгуулдаг бяцхан хүүхдүүд, хурдан морь унаач гээд 250 шахам хүүхэд мөн оролцсон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment