Аудитын Ерөнхий газарт хүргүүлсэн мөрийн хөтөлбөрөөс гогдож авах нэг зүйл нь бие даагчдын тоо . Учир нь 80 гаруй бие даагчид мөрийн хөтөлбөрөө гардуулсан байна. Гэтэл энэ олон бие даагчид сонгуульд өрсөлдөж гарна гэдэг бол өдрийн од шиг цөөн тохиолдол. Сонгууль хаяанд ирсэн энэ үед хэн хаанаас өрсөлдөх нь тодорхой болчихсон байх ёстой. Гэтэл үхрийн эвэр шиг хэдэн тийшээ салсан хүмүүс эв түнжигээ олоогүй хэвээр . Ийм л учраас бие даагчид хоёр хувилбарыг сонгож намд харъяалагдаж чадахгүй бол бие даана гэсэн давхар бодлыг өвөртөлсөн бололтой