8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр Эх Дэлхийн Өдөр тохиож байна

2016-04-22 14:07:00

 “Та аль улсын иргэн, ямар хэл соёл, ёс заншил, амьдралын хэв маяг, үзэл бодолтой зэргээс үл хамааран хүн төрөлхтөнийг нэгтгэж байгаа зүйл бол бид Дэлхий хэмээх гариг дээр нэгэн цаг үед хүмүүний биеийг олон оршин байна. Бидний амьдарч байгаа эх дэлхийд маань өнөөдөр аюул тулгараад байна. Хүн төрөлхтөний, бидний өдөр тутамдаа хийж байгаа болчимгүй үйлдлүүдээс болон эх дэлхий маань усгүй, агааргүй, дааж давамгүй хог новшиндоо дарагдан,амьд организмыг тэтгэж байгаа эх ундаргуудаа устгаж байна. Нэгэнт бий болгон учруулсан хор уршиг нь нөхөн сэргээгдэх боломжгүй болсоор. Тэгвэл бид амьдарч байгаа гэр минь болсонэх дэлхийнхээ ирээдүйн төлөө, хайрлан хамгаалахын төлөө дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүн нэг бүрийн дуу хоолойг нэгтгэн илүү их хор уршиг тарихгүйн төлөө тэмцэх хэрэгтэй болоод байна” гэсэн уриа, зорилготойгоор “Олон улсын эх дэлхийн өдөр”-ийг өнөөдрийг хүртэл тэмдэглэн өнгөрөөж байна.

АНУ-ын сенатор Гэйлорд Нелсоны санаачлагаар 1970 оны 4 сарын 22-ны өдөр 20 сая хүн нэгдэн оролцсон эх дэлхийн анхны өдрөөс хойш өдгөө дэлхийн 192 орон, 1 тэрбум гаран хүмүүс эх дэлхийгээ, байгаль орчноо хамгаалахын төлөө нэгдэн тэмдэглэн өнгөрүүлж байна.

Эх дэлхийн өдрийг 2009 оны 4 сарын 22-ны өдөр НҮБ-ын ерөнхий ассамблейгаас “Олон улсын Эх дэлхийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх тогтоолыг албан ёсоор гаргасан байна.

Жил бүр өөр өөр уриан дор тэмдэглэ нөнгөрүүлдэг энэ өдрийг 2016 онд “Trees for the Earth” буюу “Дэлхийдээ мод тарьцгаая” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ. 2020 онд тохиох Эх дэлхийн өдрийн 50 жилийн ойгоо угтан 7,8тэрбум мод тарих зорилгодоо дэлхийн хүн нэг бүрийг уриалан дуудаж байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл