8o
Улаанбаатар хот
mobile menu

Зэрлэг ан, амьтдыг зудын эрсдэлээс хамгаалах зорилгоор өвс, давс, хужир хандивлалаа

2025-02-13 10:41:52

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас зэрлэг ан амьтдыг зудын эрсдэлээс хамгаалах зорилгоор хандивын аян зохион байгуулж, цас зудтай байгаа энэ үед хоол тэжээл, өвс, хужир тавьж өгөх, хөлдсөн ус, булаг шандын мөсийг хагалж ус гаргаж өгөх зэрэг ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Энэхүү аянд Улаан загалмай нийгэмлэгийн орон нутаг дахь дунд шатны хороод нэгдэн амьтдын идэш, тэжээлд зориулж дэмжлэг үзүүлж эхэллээ. Тухайлбал, Увс, Баян-Өлгий, Дорнод, Баянхонгор аймгийн Улаан загалмайн дунд шатны хорооноос тусгай хамгаалалттай газар нутгийн зэрлэг амьтад зориулж 500 боодол өвс, 500 кг давс, 200 кг хужир өгчээ. Түүнчлэн Говь-Алтай аймаг 500 боодол өвс, Завхан 350 боодол өвс, 500 кг давс, 200 кг хужрын дэмжлэг өгснийг тухайн орон нутгийн холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгсөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment