Өдөртөө -1-3 хэмийн хүйтэн
![](http://cdn.chuhal.mn/main/03%2C14/%D1%86%D0%B0%D0%B3_%D0%B0%D0%B3%D0%B0%D0%B0%D1%80_%D1%83%D0%BB%D0%B0%D0%B0%D0%BD%D0%B1%D0%B0%D0%B0%D1%82%D0%B0%D1%80%D1%82_%D3%A9%D0%BD%D3%A9%D3%A9%D0%B4%D3%A9%D1%80_%D0%B4%D1%83%D0%BB%D0%B0%D0%B0%D0%BD_%D0%B1%D0%B0%D0%B9%D0%BD%D0%B0.jpg?1739502931318)
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
14-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч сул байна.
2025 оны 02-р сарын 13-ны 20 цагаас 2025 оны 02-р сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -28...-33 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -20…-25 градус, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -13…-18 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -12…-17 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -7…-12 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 0...+5 градус дулаан, бусад нутгаар 0...-5 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, шөнөдөө цас орохгүй. Маргааш оройдоо ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20...-22 градус, бусад хэсгээр -14...-16 градус, өдөртөө -1-3 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -17...-19 градус, өдөртөө 0…-2 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, шөнөдөө цас орохгүй. Маргааш оройдоо ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -18...-20 градус, өдөртөө -2…-4 градус хүйтэн байна.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл