8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагад MNS ISO 9001:2016 чанарын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүллээ

2025-02-18 10:49:16

НЗДТГ-ын үйл ажиллагааны чиглэлд тусгасан зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагад MNS ISO 9001:2016 чанарын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүллээ. Тодруулбал, 

  • Нийслэлийн Боловсролын газар; 
  • Нийслэлийн Соёл, урлагийн газар; 
  • Нийслэлийн Биеийн тамир, спортын газар; 
  • Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар; 
  • Нийслэлийн Бизнес инновацын газар;
  • Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар олон улсад итгэмжлэгдсэн “Эс Эф Си Эс” ХХК-иас баталгаажуулалтын гэрчилгээг гардаж авсан юм.

Тус олон улсын стандартыг нэвтрүүлснээр байгууллагын бүхий л түвшинд хэрэглэгч төвтэй үйл ажиллагааг хэрэгжүүлж, албан хаагч болон харилцагч байгууллага, иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment