8o
Улаанбаатар хот
mobile menu

Намын жагсаалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ.

2016-04-22 14:29:00

УИХ-аас баталсан Сонгуулийн тухай хуулийн  долдугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно” гэж заасан нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, Хориннэгдүгээр зүйлийн 2, 3, Хорингуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэсэн дүгнэлти Үндсэн хуудийн Цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргалаа.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Нийгмийн сэтгэлзүй бол жагсаалтын 28-д шүүмжлэлтэй байгаа. Тэгэхээр манай баталсан хууль Үндсэн хуультай нийцэж байгаа эсэх нь маргааны сэдэв болчихлоо. Мэтгэлцээн болж таарна. Харин ямар систем сонгох нь хууль тогтоогчдын асуудал юм. Ер нь Монгол Улс ганц танхимтай парламенттай. Хоёр танхимтай парламентад хоёр систем хослуулаад явдаг зүй тогтолтой. Гэтэл манай улс шиг ганц танхимтай парламентад ард түмний төлөөлөл зайлшгүй байхаас аргагүй учраас 48 гэж тогтсон байна шүү дээ. Одоо үүнийг дээшлүүлэх юм уу, эсвэл 76 нэг тойрог болгох санал гарч ирж байна. Үүнд юуны түрүүнд улс төрийн намын зөвшилцөөн бүгдийг нь хамруулан өргөн хүрээний хэлэлцүүлэг хийх хэрэгтэй" гэжээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
цогоо
Можаритар систем болохгүй л байсан, муу талаа их харуулсан, ХАРИН ч цэвэр ПРОПОРЦИОНАЛЬ системийн хувилбарыг ч нэвтрүүлэх нь ч өнөөгийн манай УЛС ТӨРИЙН бизнесийн ГАЖИГИЙГ засахад ихээхэн нөлөөлтэй юм,,, Намын Жагсаалтыг авч хаяснаараа эргүүлээд хуучин га
2016/04/23 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment