МЭХ-ны Удирдах зөвлөл 2025.02.14-ны өдөр хуралдаж дараах асуудлуудыг шийдвэрлэв.
1. 2025 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж батлав.
2. 2024 онд 21 аймгийн салбаруудын хийсэн ажлуудад үнэлгээ өгч ШИЛДЭГ салбаруудаа тодрууллаа.
Үүнд: 2024 оны ажлаараа
1. Увс аймгийн салбар
2. Ховд аймгийн салбар
3. Өвөрхангай аймгийн салбар
4. Баян-Өлгий салбар
5. Баянхонгор аймгийн салбарууд тус тус шалгарлаа.
Орон нутгийн шилдэг салбарыг шалгаруулахдаа 2024 онд батлагдсан төлөвлөгөөний дагуу аймаг, орон нутагтаа зохион байгуулсан ажлууд, , МЭХ-ны 100 жилийн ойн арга хэмжээг орон нутагтаа зохион байгуулсан эсэх, сум орон нутагтаа хийж хэрэгжүүлсэн ажил, татвар төлөлт, жилийн ажлын тайлангаа ирүүлсэн болон ЕЗ-ийн хуралд тэргүүн нь оролцож тайлангаа тавьсан зэрэг 9 үзүүлэлтийг харгалзан дүгнэж шилдэгүүдээ тодрууллаа.