8o
Улаанбаатар хот
mobile menu

Улсын хэмжээнд 48841 албан тушаалтан ХАСХОМ-ээ бүртгүүллээ

2025-02-18 12:46:45

Авлигатай тэмцэх газраас авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнуудын 2024 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг шинэчлэн гаргуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллалажээ.

Мэдүүлгийн бүрдүүлэлтийн дүнг нэгтгэхэд төрийн болон төрийн өмчит хуулийн этгээд 130 байгууллагын 48841 мэдүүлэг гаргагч 2024 оны ХАСХОМ мэдүүлэхээр Авлигатай тэмцэх газарт нэрсийн жагсаалт ирүүлсэн байна. 2025 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 00:00 цагийн байдлаар 48841 албан тушаалтан (үүнд цахимаар 45630, цаасаар 3211) мэдүүлэв. Ингэснээр нийтийн албан тушаалтнууд ХАСХОМ-ээ хуулийн хугацаанд 100 хувь шинэчлэн гаргаж баталгаажууллаа. 2024 оны ХАСХОМ шинэчлэн гаргах нийт мэдүүлэг гаргагчдын тоо өмнөх оноос 1417-гоор цөөрсөн хэмээн Авлигатай тэмцэх газраас мэдээллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment