8o
Улаанбаатар хот
mobile menu

Хогийн бункер шатаж, 150 оршин суугчийг утаажилтын бүсээс гаргажээ

2025-02-21 14:04:17

Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлага хоёрдугаар сарын 21-ний өдрийн 00:33 цагт холбогдох албанд иржээ. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчид ажиллаж галыг унтрааж, утаажилтын бүсээс 150 иргэнийг гаргасан байна. Иргэд та бүхэн болзошгүй эрсдэлээс сэргийлж хогийн бункер руу татсан тамхины иш, шатамхай зүйлс хийхгүй байхыг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment