Аргын тооллын хоёрдугаар сарын 24, Сумъяа гариг. Билгийн тооллын 26, Суулга одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран 07:42 цагт мандаж 18:28 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн
ЗУРХАЙ: Өнөөдөр хөх хулгана өдөр
2025-02-24 09:57:33