8o
Улаанбаатар хот
mobile menu

Сар шинийн өдрүүдэд 933 нийтийн тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилнэ

2025-02-25 11:56:17

Баярын өдрүүдэд 933 нийтийн тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилнэ.Энэ талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Хэв журмын хэлтсийн Эргүүл, хамгаалалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа В.Даваадорж “Сар шинийн баярын амралтын өдрүүд эхэлж байгаатай холбоотой орон нутагт золголтоор явахдаа баталгаат зам маршрутаар явах, хурд хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна. Мөн урин цаг ирж байгаа тул гол мөрний даац нимгэрсэн тул зам дөтлөхөөр баталгаагүй зам гүүрээр зорчихгүй байхыг жолоочдод зөвлөе. Сар шинийн баяраар иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Нийтийн тээврийн бодлогын газар, БОГ, УБХЗАА-ны Сайжруулсан шахмал түлшний хяналтын хэлтэс хамтран заавар зөвлөмжийг айл өрхүүдэд хүргэж ажиллаж байгаа. Иргэдийн хувьд баярын өдрүүдэд гэртээ зул өргөхдөө асаалттай орхиж гал алдах эрсдэлээс сэргийлээрэй. Мөн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, угаарын хий мэдрэгчийн бүрэн бүтэн байдлыг шалгахыг зөвлөж байна. Мөн баярын өдрүүдэд 933 нийтийн тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилнэ” гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment