8o
Улаанбаатар хот
mobile menu

“С.Дали ба П.Пикассо”-г тольдох нэг сар

2016-04-22 15:12:00

"Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд “С.Дали ба П.Пикассо” үзэсгэлэнг Улаанбаатарт анх удаа Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран зохион байгуулах талдаар хэлэлцжээ.  Уг үзэсгэлэнд ОХУ-ын Екатеринбург хотын оршин суугч, цуглуулагч Я.Щадрины хувийн цуглуулгаасаа алдарт С.Дали, П.Пикассо нарын эх бүтээлийг дэлгэн үзүүлэхээр хүсэлт гаргасны дагуу үзэсгэлэн гаргах юм байна. Хоёр уран бүтээлчийн уран бүтээлийнхээ хамгийн оргил үед бүтээсэн уран баримал, уран зураг, зураасан зураг, керамик урлалын бүтээлүүдийг дэлгэн  олны хүртээл болгох аж. Үзэсгэлэнд С.Далигийн уран зургуудаас гадна түүний уран баримлын бүтээлүүдийг дэлгэн үзүүлж байгаагаараа онцлог бөгөөд энэ сарын 29-нөөс ирэх тавдугаар сарын 29-ний өдрийг хүртэл зохион байгуулахаар төлөвлөжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл