Билгийн тооллын 28
Өвлийн адаг сарын
Хоёр хар улаан бар өдөр
Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
Наран ургах, шингэх: 07:39-18:31
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Мод
Аргын тооллын хоёрдугаар сарын 26. Буд гараг. Билгийн тооллын 28. Булаагч одтой, улаан бар өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:39-18:31. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатгыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бумбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.