8o
Улаанбаатар хот
mobile menu

Алга болсон мотоциклтой иргэнийг эсэн мэнд олжээ

2025-02-27 11:43:07

Сумын төвөөс мотоциклоор яваад сураггүй болсон 23 настай эрэгтэйг шуурхай эрэн хайж, эсэн мэнд олжээ. Тодруулбал, Өмнөговь аймаг, Гурвантэс сум Бага-Овоо багийн “Цагаан дэлийн хуудас” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 335 км-т, сумын төвөөс урд зүгт 15 км-т/ тус сумын харьяат иргэн Д нь сумын төвөөс хөдөө гэр лүүгээ мотоциклоор яваад сураггүй болсон тухай дуудлагыг өчигдөр өдрийн 05:00 цагт хүлээн авчээ. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 67 дугаар анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Д /23 настай, эрэгтэй-г эрэн хайх ажиллагааг 05:48 цагаас эхлэн зохион байгуулж 06:05 цагт тус багийн “Цагаан дэлийн хуудас” гэдэг газраас эсэн мэнд олсон гэж ОБЕГ мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment