8o
Улаанбаатар хот
mobile menu

Тайван цагт нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гарахаас сэргийлэх шуурхай удирдлагын төвтэй боллоо

2025-03-02 16:39:07

“Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн шуурхай удирдлагын төв”-ийг Эрүүл мэндийн яаман дээр байгуулж,  албан ёсны нээлтийг хийлээ.

Тус төв нь тайван цагт нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гарахаас сэргийлэх, өвчлөлийн мэдээ, мэдээллийг солилцох, тандалт судалгааг хийх үүрэгтэйгээр ажиллах аж. Энэ чиг үүргийн хүрээнд бодлого боловсруулагчид болон шийдвэр гаргагч нарт шаардлагатай дата мэдээллийг нэг урсгалаар хангахад энэ төв туслах юм.

Эрүүл мэндийн яамнаас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран тус төвийг байгуулж буй бөгөөд шаардлагатай санхүүжилтийг Дэлхийн банкны санаачилга болох Цартахлын сангаас шийдвэрлэжээ.

Үүнтэй холбогдуулан Дэлхийн банк, түүний түншлэгч нарт Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нээлтийн үеэр талархлаа илэрхийлэв. 

Тэрбээр нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдалд бэлэн байх, хариу арга хэмжээ авах, олон салбарын зохицуулалтыг хангах зэрэг Олон улсын эрүүл мэндийн дүрмээр хүлээсэн үндсэн чадавхуудаа Монгол Улс сайжруулахад энэ төвийн үйл ажиллагаа чухал ач холбогдолтой болохыг онцлов.

Нээлтийн арга хэмжээнд Элчин сайд, олон улсын байгууллагын төлөөлөгчид зэрэг дипломат корпусын төлөөлөгчид оролцов.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment