8o
Улаанбаатар хот
mobile menu

Сэлбэ дэд төвийн талбайд 1670 иргэний газрыг чөлөөлж, нөхөн олговрын гэрээ байгууллаа

2025-03-04 14:15:18

Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 158 га талбайд Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг хэрэгжүүлж буй. Сэлбэ дэд төвийн барилгажилтын талбайд газар чөлөөлөлт, талбайн цэвэрлэгээ хийгдэж байна. Тухайлбал, 2025 оны хоёрдугаар сарын байдлаар уг төслийн газар чөлөөлөх явц 80 гаруй хувьтай үргэлжилж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төслийн хүрээнд нийт 2200 иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөхөөс 1670 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгууллаа.

Мөн хөрсний ус зайлуулах зураг төслийг хийж байгаа бөгөөд цахилгаан дамжуулах агаарын шугам буулгах, трасс шилжүүлэх, буулгах ажлын бэлтгэлийг хийж байна. Сэлбэ дэд төвд нийт 10063 айлын 113 блок барилга барина. Үүнээс есөн давхар 87 айлын 93 блок, 12 давхар 117 айлын 12 блок, 12 давхар 71 айлын найман блок тус тус ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд авто зогсоолын талбай 47.530 ам.метр байна. Гурван блок нь сургууль, таван блок нь цэцэрлэг байна. 100 ортой эмнэлэг,  152.650 ам.метр талбайд худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга, спорт цогцолбор, ногоон байгууламж, авто зам, дугуйн зам, явган хүний замыг цогцоор нь шийдэх юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment