Түймэртэй байгаа Сүхбаатар аймгийн нутгаар цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг эхлүүлжээ.Цаг уур, орчын шинжилгээний газрын даргын тушаалаар түймэртэй байгаа Сүхбаатар аймгийн нутгаар цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицийн үйл ажиллагааг эхлүүлж Сүхбаатар аймгийн УЦУОШТөвийн дарга Х.Энхбаяраар ахлүүлсан Шарга бороо-2 экспедиц аймгийн Асгат, Сүхбаатар, Баруун-Урт сумын зааг нутгаар үүлэнд нөлөөлж нойтон цас 2 цаг орсон байна. Улмаар өглөөний 08 цагийн байдлаар Баруун-Урт суманд 0.3мм, Баяндэлгэр суманд 0.0 мм, Асгат суманд 0.0 мм хур тунадас нойтон цас ороод байгаа талаар холбогдох байгууллагаас мэдээллээ. Өнөөдөр Эрдэнэцагаан, Сүхбаатар суманд үргэлжлэн ажиллах аж.
Түймэртэй байгаа аймгийн үүлэнд нөлөөлж, цас оруулжээ
2025-03-11 14:52:44