Бүгд Найрамдах Чех Улсад төрийн айлчлал хийх үеэрээ Ерөнхийлөгч У6Хүрэлсүх Прага хот дахь Элчин сайдын яаманд зочиллоо.
Эх орон, дипломат албаны нэр хүндийг өндөрт өргөж явах, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, суугаа орон болон бүс нутагт улсаа сурталчлан таниулахын төлөө улам хичээн ажиллахыг Ерөнхийлөгч захив.Мөн гадаад харилцааны салбарт үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ДамдиныГансүх, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бирваагийн Мандахбилэг нарт Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цол хүртээлээ.
Чех Улсад манай улсын 14 мянга гаруй иргэн албан ёсны зөвшөөрөлтэй оршин суудаг. Энэ нь тус улс дахь нийт гадаад иргэдийн 1.28 хувь гэсэн үг юм. Иргэдийн 10 мянга гаруй нь 18 болон түүнээс дээш насныхан бөгөөд 97 хувь нь оёдол, эд анги угсралтын болон махны үйлдвэрт ажилладаг.
Жилд 200 орчим хүүхэд мэндэлдэг, дунд сургуульд 203, бага сургуульд 1,217, цэцэрлэгт 465 хүүхэд сурч, хүмүүжиж байна. 2023-2024 оны хичээлийн жилд 120 гаруй оюутан Чехийн их, дээд сургуульд суралцжээ.
Прага дахь Элчин сайдын яам жилд дунджаар 6,000 орчим иргэнд консулын үйлчилгээ үзүүлдэг аж.