Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнөөдөр /2025.03.19/ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Хувь хүний нууцтай холбоотой асуудал яригдаж байгаа учраас дэлгэрэнгүй ярих боломжгүй. Энэ хүрээнд шалгагдаж байгаа нэр бүхий хүмүүс 2024 оны зургадугаар сар, 2024 оны есдүгээр сараас эхлэн Эрүүгийн хуулийн тусгай зүйл ангиудаар шалгагдаж байсан гэх мэдээлэл байна. Энд өгсөн мэдээллийн цэг, таслалын хариуцлагыг хүлээнэ. Бидэнд өгсөн мэдээллээр болон урьдчилж хянаснаар 9.3 тэрбум төгрөгийн цахим мөрийтэй тоглоом энэ пэйжтэй холбоотой шалгагдаж байгаа этгээдийн зургаан дансаар дамжин гүйлгээ явсан байна. Мөн энэ мэдээлэл өгсөн хүмүүс дунд 2024 оны есдүгээр сараас эхлэн одоо хүртэл бусдыг амиа хорлоход хүргэх зүйл ангиар шалгагдаж байна. Үүний цаана хохирогч байна гэсэн үг. Хуурамч мэдээлэл өгсөн зүйл байхгүй" гэсэн юм.
О.Алтангэрэл: "Ноорог"- ийн дансаар нь 9.3 тэрбум төгрөг дамжсан байна
2025-03-19 17:00:00