8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Тайван: А.Баяржавхланг гурван зүйл ангиар интерполоор эрэн сурвалжилж, албадан авчирна

2025-03-24 15:35:47

"Ноорог"-ын ажилтан А.О-н ар гэрээс олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан хийсэн. Уг мэдээлэлтэй холбоотой өнөөдөр Нийслэлийн Цагдаагийн Удирдлагын газраас мэдээлэл өгөв. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга С.Тайван "Монгол Улсын иргэд сүүлийн жилүүдэд гадаад улсаас энэ төрлийн гэмт хэргийг үйлдэх болсон. Тухайлбал, Монгол Улсын иргэн Н,Т-гийн бүлэглэл буюу 35 хүнтэй бүлэглэл байгаа. Энэ бүлэглэл гадаад улсаас гэмт хэрэг үйлдэж байхад нь цагдаагийн байгууллага Шувуу ажиллагааны хүрээнд албадан баривчилж авчирсан. Өчигдөр цахим орчинд мэдээлэл өгсөн цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг А.Баяржавхлангийн 18 хүн оролцсон бүлэглэл байгааг тогтоосон. Энэ иргэний төрсөн хоёр дүүг шүүгчийн захирамжаар цагдан хорьсон. Цахим мөрийтэй тоглоомын улмаас маш олон иргэн хохирдог.

Иргэн А.Баяржавхланг зохион байгуулалтай гэмт бүлэг үүсгэх, мөрийтэй тоглоом зохион байгуулах, мөнгө угаах зүйл ангиар шалгаж байна. Цагдаагийн байгууллага нь Олон улсын Интерполын байгууллагын гишүүн бөгөөд энэ шугамаар А.Баяржавхланг эрэн сурвалжилна. Мөн Турк улсад байгаа учраас шувуу ажиллагааны хүрээнд Монгол Улсад албадан авчирна. Шалгалтын үйл ажиллагаа явагдаж байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй." гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment