Худалдаа хөгжлийн банк дээрэмдсэн ах дүү Э,Б нарт холбогдох шүүх хурал сая дууслаа. Шүүх хурал өглөөний 11.00 цагаас хойш хуралдаж ах Б-д 13 жилийн ял дүү Э-д 11 жилийн ял оноожээ. 1985, 1992 оны хоёр хүү нийт 424 сая төгрөг дээрэмдсэн бөгөөд автомашинаас нь 394 саяыг, мөн ломбардад тавьсан автомашинд нуусан 30 сая төгрөгийг хураан авч банкинд хүлээлгэн өгч хохиролгүй болгожээ. Хэргийг эргэн сануулбал: Тэд өмнө нь найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан ч тэр нь дампуурч, их хэмжээний өрөнд орсон тул дээрэм хийсэн. Мөн цахим хуудсанд байршуулсан зараар “Дробинк" маркийн буу худалдан авч, банк дээрэмдсэнийхээ дараа гол руу шидсэн байдаг аж
Банк дээрэмдсэн ах дүү 11,13 жилийн ял авлаа
2016-04-22 17:46:00