8o
Улаанбаатар хот
mobile menu

Амаржиж чадалгүй амиа алдсан охиныг задлан шинжилгээнд оруулжээ

2015-11-26 09:38:00

Нийслэлийн нэгдүгээр “Өргөө” амаржих газарт амаржихаар очсон 27 настай эмэгтэй энэ сарын 21-нд харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарч олон нийтийг цочирдуулаад байгаа билээ. Талийгаачийн ар гэрийнхэн нь Эмч нарын хариуцлагагүй байдлаас болж эх, хүүхэд эндсэн гэж ар гэрийнхэн нь үзэж байгаа юм. Энэ талаар охины аав “Охиныг минь өнгөрсний маргааш нь буюу бүтэн сайн өдрийн 11:40 минутын үед өнгөрсөн. Охин минь анхны төрөлтөөрөө үрийнхээ зулайг үнэрлэж чадалгүй хорвоог орхилоо. Эх үр хоёр хоёулаа нэгнээ харах заяагүй байж дээ. Тиймээс ар гэрийнхэн нь Нэгдүгээр төрөх эмнэлгийн эмч, сувилагч нарт үнэхээр их гомдолтой байна” хэмээн ярьжээ.  Харин эмнэлгийн зүгээс албан ёсны тайлбар хийгээгүй бөгөөд “Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Задлан шинжилгээний хариу гарсны дараа тодорхой мэдээлэл өгнө” гэсэн юм. Тэгвэл талийгаачийн  Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд задлан шинжилгээнд оруулжээ.  Гурван шинжээч эмчийн бүрэлдэхүүнтэй шинжилгээнд орсон байна. Хариу нь 14 хоногийн дараа гарах аж. Ар гэрийнахэн нь “Шүүх шинжилгээний хариу ямар гарах нь уу тэрийг нь харж байгаад бид хөлөө хүрэх газраа хүртэл заргалдаж явна аа” хэмээн мэдэгдсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment