8o
Улаанбаатар хот
mobile menu

“Хавдаргүй монгол эмэгтэй” нийгмийн зорилтод төсөл Дорнод аймгийн бүх сумдад хэрэгжинэ

2025-04-07 13:00:00

Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос  санаачлан хэрэгжүүлж буй умайн хүзүү болон хөхний хорт хавдрын эрт илрүүлгийн “Хавдаргүй монгол эмэгтэй”  нийгмийн зорилтод төсөл 5 дах аймаг болох Дорнод аймгийн бүх сумдаар очиж ажиллахаар болжээ. Өмнө нь Говь-Алтай, Дорноговь, Говь-Сүмбэр, Хөвсгөл аймгийн бүх сумдаар очиж ажиллаж нийт 17000 гаруй эхчүүд эмэгтэйчүүдийг Умайн хүзүүний хорт хавдар болон Хөхний хорт хавдарын эрт илрүүлэг, оношлогоонд хамруулж, хилийн заставт, малчны хотонд хүрч ажилласан нийгмийн зорилтот төсөл юм. 

Төслийн хүрээнд нийт аймаг, дүүргүүдийн 62 эмчийг Хөх хотод богино хугацааны сургалтад хамруулсанаас гадна, Говь-Алтай, Дорноговь Ховд аймгуудын бүх сумдын эмэгтэйчүүдийн төрөх болон үзлэгийн орыг шинэчлэн өгсөн байна. 

Үүнээс гадна Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт Эхо аппаратыг хандивлаж, хилийн цэргийн 0277-р ангид Эмэгтэйчүүдийн төрөх ор, ШШГЕГ-ыэ харьяа 461-р ангид Эмэгтэйчүүдийн төрөх ор, Эмэгтэйчүүдийн хорих ангид хэвтэн эмчлүүлдэг 2 орыг хүмүүнлэгийн ажлын хүрээнд хийжээ. 

Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвөөс гаргасан статистикаар манай улсад зүрх, судасны өвчлөл нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог бол хорт хавдар хоёр дахь шалтгаан болж байна. Энэ үзүүлэлт сүүлийн 20 жилд тогтвортой байгаа бөгөөд 2014 онд манай улсад хавдрын өвчлөл 100 мянган хүн ам тутамд 185 байсан бол өнөөдөр 230 болж нэмэгдсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment