8o
Улаанбаатар хот
mobile menu

5*10 хөтөлбөрийн 4 дэх ээлжийн эмч, гар урлаач нар Хөх хотыг зорино

2025-04-10 15:00:00

МЭХ ӨМӨЗО-ны эмэгтэйчүүдийн холбоотой 2023 онд хамтран ажиллах 5*10 хөтөлбөр хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан. Өнөөдөр МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, Дэд Ерөнхийлөгч Б.Ганнасан нар 4 дэх ээлжийн  5*10 хөтөлбөрт хамрагдаж буй  хавдарын болон нүдний эмч нар, гар урлалын сургалтанд хамрагдаж буй эмэгтэйчүүдийг хүлээн авч уулзаж, тус хөтөлбөрийн талаарх мэдээлэл өгч, МЭХ-ны хийж хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд үйл ажиллагааны талаар танилцуулга хийлээ. 2023 онд эхэлсэн  5*10 хөтөлбөрт өмнө нь 42 эмч, 20 гар урлаач багш  хамрагдсан бол энэ удаа 20 эмч, 10 гар урлалын багшийг бэлтгэх, богино хугацааны сургалтанд хамруулахаар бэлтгэл ажил хийгдэж байна.  5*10 хөтөлбөрийн гол зорилго нь "Хавдаргүй монгол эмэгтэй" нийгмийн зорилтот төслийн хүрээнд хавдарын эрт илрүүлэг, оношилгоо хийх, богино хугацааны туршлага судлах, инноваци, технологийн дэвшилийг сурч мэдэхээс гадна, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой гар урлалын сургагч багш нарыг бэлтгэх богино хугацааны сургалтанд хамруулах юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment