8o
Улаанбаатар хот
mobile menu

Төслийн менежментийн баг хамт олон, удирдлагыг чадавхжуулахад хамтран ажиллах санамж байгууллаа

2025-04-11 09:06:13

“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ болон “Пи Эм Ай Монголиа Чаптэр” ТББ мэргэшсэн төслийн менежментийн баг хамт олон, удирдлагыг чадавхжуулах чиглэлд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. 

Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар төслийн багийн гишүүдийг сургалт, мастер анги, семинараар дамжуулан төслийн удирдлагын чиглэлээр мэргэшүүлэх, төслийн удирдагч, мэргэжилтнүүдийг туршлагажуулах, олон улсын сайн туршлагыг судалж, өөрийн улсын нөхцөл байдалд тохирсон сайжруулалтын санал боловсруулах, тухайн саналд үндэслэн жишиг төслийн удирдлагын нэгж байгуулах зэрэг чухал ач холбогдолтой.

Энэ үеэр “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ийн дарга У.Баатар хамтын ажиллагааны санамж бичиг нь нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжиж буй төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэдгийг онцолсон юм.

Ташрамд, “Пи Эм Ай Монголиа Чаптэр” ТББ нь АНУ-д төвтэй олон улсын төслийн удирдлагын институт (PMI®) байгууллагын Монгол дахь салбар бөгөөд 2014 оноос төслийн удирдлагын шилдэг туршлага, аргачлал, мэргэшлийг Монголдоо нутагшуулан түгээхээр үйл ажиллагаа явуулж байгаа ашгийн бус байгууллага юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment