8o
Улаанбаатар хот
mobile menu

Лхагва гаригаас Нийслэлд бага зэрэг хүйтэрнэ

2025-04-14 11:11:12

a

Өнөөдрөөс цаг агаар дулаарч байна. Улаанбаатар хотод 23 хэмийн дулаан бол маргааш 21 хэмийн дулаан харин лхагва гаригаас цаг агаар бага зэрэг сэрүүсч 9 хэм болно. Бага зэргийн энэ хүйтрэлт баасан гаригаас эхлэн буцаад дулаарах төлөвтэй байна. Харин нутгийн баруун өмнөд хэсгээр өнөөдөр 8-20 цаг хүртэл  үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нууруудын хотгор, Завхан голын эх, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Халх голын хөндийгөөр +12-оос+17 градус, Их нууруудын хотгор болон говиийн бүс нутгийн өмнөд хэсгээр +23-оос +28 градус, бусад нутгаар +19-оос +24 градус дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment