8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэлхийн номын болон зохиогчийн эрхийн өдөр

2016-04-23 11:40:00

Өнөөдөр дэлхийн номын өдөр. Анх 1995 онд ЮНЕСКО энэ  сарын 23-ны өдрийг дэлхийн номын болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарлаж байсан түүхтэй аж. Эл өдрийг сонгох болсон шалтгаан нь уг өдөр нь алдарт зохиолч М.Сервантес, У.Шекспир нарын нас барсан өдөр бөгөөд Оросын алдарт зохиолч В.Набаков болон бусад олон алдар цуутай зохиолчдын мэндэлсэн болон нас барсан өдөр нь юм байна. Тиймээс ЮНЕСКО-гоос энэ өдрийг зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, нийт хүмүүс, ялангуяа залуучуудын дунд ном уншихыг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих өдөр болгон тэмдэглэдэг болжээ. Уг өдрийг тохиолдуулан Испани улсад зохиолч М.Сервантесийн нэрэмжит шагнал гардуулах ёслол жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment