8o
Улаанбаатар хот
mobile menu

Зах, худалдааны төвүүд ердийн цагийн хуваарьт шилжлээ

2016-04-23 10:43:00

Томоохон зах, худалдааны төвүүд өнөөдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ. Ази, Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын хүрээнд Ази Европын парламентын түншлэлийн есдүгээр  уулзалт энэ сарын 21-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж өндөрлөсөн билээ. Энэ үеэр зочид төлөөлөгчдийн аюулгүй байдал, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хэд хэдэн зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай Нийслэлийн Засаг даргын захирамжийн шадуу томоохон зах, худалдааны төвүүдийг ийнхүү амраасан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл