Энэ сарын 15-ны өдөр Зэвсэгт хүчний жанжин штабын харъяа, Сүхбаатар аймагт байрлах, Зэвсэгт хүчний 338-р ангийн байлдагч тус аймгийн нэгдсэн эмнэлэгт ухаангүй байдалтай хүргэгдсэн байна. Байлдагч О нь өнгөрсөн оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар тус ангид цэргийн алба хаахаар очжээ. Тэрбээр хэрэг гардаг өдөр ээлжийн манаанд гарч байсан бөгөөд дөрөвдүгээр сарын 15-ны шөнийн 01:00 цагийн орчимд жагсаалын ахлагч түрүүчид ухаан алджээ. Одоогоор байлдагч О нь тус аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа, биеийн байдал нь тогтворжсон хэмээн эмч нь хэллээ. Байлдагчийг зодсон ахлах түрүүчийг Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Байлдагчаа зодсон ахлах түрүүчийг шалгаж эхэлжээ
2016-04-23 10:58:00