8o
Улаанбаатар хот
mobile menu

ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна

2025-06-03 12:07:26

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас нүүлгэж эхэлсэн. Энэ хүрээнд өнөөдөр НЗДТГ-ын дарга Д.Амгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг нар нийслэлийн төвийн зургаан дүүргийн удирдлагуудтай уулзаж, ТҮЦ эрхлэгчдэд авах цаашдын арга хэмжээний талаар санал солилцлоо.

Нийслэлээс ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байгаа бөгөөд хэд хэдэн саналыг тавьсан. Тодруулбал ажлын байр санал болгох, 1 удаагийн нөхөх олговор олгох, лангуу түрээслэх асуудлыг шийдвэрлэх зэрэг санал тавьсан байна. Тэгвэл ТҮЦ эрхлэгчдийн холбоодын зүгээс автобусны зогсоолууд дээр ТҮЦ эрхлэх зөвшөөрөл олгох эрхийг бидэнд шилжүүлэх зэрэг санал тавьж буй. Харин нийслэлийн удирдлагын зүгээс нийтийн эзэмшлийн талбайд дахин ТҮЦ байрлуулахгүй гэдэг байр суурь хэвээр гэдгийг хэлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл