Аж үйлдвэрийн яам энэ жилийг “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд дотоодын зах зээлийг хамгаалах, борлуулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг шат дараатай хэрэгжүүлж эхэллээ. Аж үйлдвэрийн яам өнгөрсөн онд таван бүлгийн 10 гаруй барааны импортын гаалийн албан татварыг нэмэгдүүлсэн нь импортыг бууруулж, үйлдвэрлэлийг идэвхжүүлсэн. Харин энэ удаад импортын 14 бүлгийн 28 зүйлийн 100 гаруй нэр төрлийн барааны гаалийн албан татварын хувь хэмжээг 5-20 хүртэл хувиар нэмэгдүүлсэн байна. Тодруулбал, Сүү, сүүн бүтээгдэхүүн, Хүнс, хүнсний ногоо, Барилгын зориулалттай бараа, малын гаралтай түүхий эд зэрэг 100 гаруй нэр төрлийн барааг чанар стандартын шаардлагын дагуу 100 хувь дотооддоо үйлдвэрлэж байгаа төдийгүй дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжтой аж. Уг барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын уг тогтоолыг энэ оны ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болжээ.
Хорин найман зүйлийн 100 гаруй бүтээгдэхүүний гаалийн татварыг нэмжээ
2016-04-23 11:36:00