8o
Улаанбаатар хот
mobile menu

СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна

2025-06-18 11:09:01

СХД-ийн 3 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө 21.000 мкв талбайд задгай спорт цогцолбор барих ажил 2022 онд эхэлсэн. Тодруулбал, 2021 онд зураг төсөв боловсруулж, 2022 онд газар чөлөөлөлтийн ажил эхэлсэн байдаг. Нийт 24 айлын газрыг чөлөөлсөн юм. Өнөөдрийн байдлаар тус цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна.

Тус спорт цогцолбор нь

  • 95х45 хэмжээтэй хөл бөмбөгийн талбай 
  • 3х3 сагсан бөмбөгийн талбай
  • 5х5 сагсан бөмбөгийн талбай 2 ширхэг 
  • Газрын теннисний талбай 2 ширхэг 
  • 6 эгнээ гүйлтийн замтай

Мөн хүүхдийн тоглоомын талбай, бялдаржуулах талбай, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажил үргэлжилж байна. Гүйцэтгэгч байгууллагаар "Аглуут" ХХК ажиллаж байна. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment