Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн "Ар минжийн голын бэлчир" гэдэг газар гарсан түймрийг өнөөдөр /2025.06.30/ 17:50 цагт, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Худгийн гуу” гэдэг газар гарсан ой, хээрийн түймрийг 18:10 цагт тус тус бүрэн унтраалаа.
Улсын хэмжээнд /2025.06.30/ 18:30 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Хүдэр, Алтанбулаг суманд гарсан 2 ой, хээрийн гал түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Мандал, Алтанбулаг, Хүдэр сумдад гарсан 3 түймрийг унтраахаар ажиллаж байна.