8o
Улаанбаатар хот
mobile menu

Баянзүрх дүүргийн 60-н жилийн баяр наадам болж байна

2025-08-09 12:00:00

Баянзүрх дүүрэг үүсгэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэ хүрээнд “Баянзүрх Бидний дүүрэг” ойн баяр наадам өчигдөр /2025.08.08/ Дээндийн аманд хурдан морины уралдаанаар эхэлжээ. Баянзүрх дүүргийн түүхт 60-н жилийн баяр наадам наймдугаар сарын 08,09-ний өдрүүдэд болох юм.

Энэ үеэр аймаг, нийслэлийн уяачдын их нас, соёолон, даага гэсэн гурван насны хурдан морь уралдах бөгөөд унаач хүүхдүүдийн бөхийн барилдаан болж, баяр, наадам зохион байгуулах комиссын зүгээс унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж хурдан морь уралдах зам, харгуйг засаж сайжруулжээ. Мөн цагдаа, эмнэлэг, онцгой байдал, хүүхэд хамгааллын байгууллага наадамчин олны аюулгүй байдлыг хангаж ажиллах юм байна.

Дүүргийн ойн баяр наадмыг үзэхээр БНПУ, Япон, БНСУ, БНХАУ-ын 70 гаруй хүндэт зочин, төлөөлөгч хүрэлцэн ирээд байна. Ойн баяр наадмын нээлт өнөөдөр буюу наймдугаар сарын 09-нд Хөлийн голын талбайд болох бөгөөд наадамчин олон та бүхэн өргөнөөр оролцоорой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл