8o
Улаанбаатар хот
mobile menu

 Дүүргүүдийн сонгуулийн хороог байгуулжээ

2016-04-23 13:05:00

Сонгуулийн Ерөнхий хорооны энэ он  04 сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, НИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах сонгуулийг хороодыг байгуулсан.Нийслэлийн сонгуулийн хорооны даргаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Нарийн бичгийн даргаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Э.Болорчулуун, гишүүдээр Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга Т.Батдорж нар ажиллах юм байна. Түүнчлэн  Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Алтансоёмбо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Баялагцэнгэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ахлах референт Д.Чадраабал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Б.Норжинлхам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Ж.Хичээнгүй нар тус тус ажиллахаар болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл