8o
Улаанбаатар хот
mobile menu

"Баянзүрх Бидний дүүрэг” ойн баяр наадам өнөөдөр хурдан морины уралдаанаар эхэллээ

2025-08-09 12:00:00

"Баянзүрх дүүрэг үүсгэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэ хүрээнд “Баянзүрх Бидний дүүрэг” ойн баяр наадам өнөөдөр Дээндийн аманд хурдан морины уралдаанаар эхэллээ.

Энэ үеэр аймаг, нийслэлийн уяачдын их нас, соёолон, даага гэсэн гурван насны хурдан морь уралдах бөгөөд унаач хүүхдүүдийн бөхийн барилдаан болох юм.

Баяр, наадам зохион байгуулах комиссын зүгээс унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж хурдан морь уралдах зам, харгуйг засаж сайжруулжээ. Мөн цагдаа, эмнэлэг, онцгой байдал, хүүхэд хамгааллын байгууллага наадамчин олны аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байна.

Дүүргийн ойн баяр наадмыг үзэхээр БНПУ, Япон, БНСУ, БНХАУ-ын 70 гаруй хүндэт зочин, төлөөлөгч хүрэлцэн ирээд байна.

Ойн баяр наадмын нээлт маргааш Хөлийн голын талбайд болох бөгөөд наадамчин олон та бүхэн өргөнөөр оролцоорой. Баяр наадмыг Баянзүрх дүүргийн фэйж хуудас болон ТВ5 телевизээр шууд үзэх боломжтой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл