Прокурорын байгууллага 2025 оны наймдугаар сарын 04-08-ныг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 54.010 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
Дээрх хугацаанд 1.362 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 783 хэрэг шинээр нээж, 231 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна. Тодруулбал:
НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтдаг делта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан Д.С, А.М нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ. |