Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэлийг өнөөдрөөс /2025.08.12/ орон даяар эхлүүллээ. Цахим бүртгэлийг E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулж байна. Улсын хэмжээнд нэгдүгээр ангид 29 мянга орчим сурагч элсэх судалгаа гарсан.
Иргэн та нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаараарай.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 22-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
- 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн зургаан настай хүүхэд нэгдүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.