8o
Улаанбаатар хот
mobile menu

Онцгой байдлын алба хаагчид 3339 хүний амь насыг авран хамгаалжээ

2025-08-12 13:37:22

Улсын хэмжээнд он гарсаар долоодугаар байдлаар 3510 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 3339 хүний амь нас, 318.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 2953 нь гал түймэр, 414 нь бусад /усны осол, зам тээврийн осол, төөрсөн, сураггүй болсон, өндрөөс унах/, 80 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 20 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл,44 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна. с80 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 20 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл,44 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment