8o
Улаанбаатар хот
mobile menu

Баянзүрх дүүргийн 60 жилийн ойн баяр наадам Хөлийн голын талбайд болж байна

2025-08-08 13:00:00

Баянзүрх дүүрэг үүсгэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн баяр наадам Хөлийн голын талбайд зохион байгуулагдаж байна. Өнөөдөр баяр, наадмын нээлтийн үйл ажиллагаа, үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, шагайн харваа, сээр шалгах наадгай, айраг фестиваль болно.

Наадамчин олон Баянзүрх дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ, хүнс худалдаа, эх хүүхдийн асар, хүүхдийн тоглоомын талбайгаар үйлчлүүлэх боломжтой.

Орой 21:00 цагаас “Баянзүрхийн үдэш” хаалтын тоглолт болно.

Та бүхнийг хүндэтгэн урьж байна.

Өргөн олноороо дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment