Боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ирэх есдүгээр сарын 4-14-ний өдрүүдэд Их Британи улсын Ливерпүүл хотод болно. Уг тэмцээнээс тамирчдын чансааг оноогоор тогтоох шинэ системд шилжиж, түрүүлсэн тамирчинд 1500 оноо, 5-8-р байр эзэлбэл 300 оноо авахаар болжээ. Энэ нь Олимпын эрхийн тэмцээнд оролцох тамирчдын онооны эрэмбийг тодорхойлох бөгөөд улмаар Олимпын эрх авах боломжид шууд нөлөө үзүүлэх боломжтой боллоо.
“Ливерпүүл-2025” ДАШТ-д Монголын боксын холбооноос эрэгтэй, эмэгтэй тус бүр таван тамирчин оролцуулахаар болж, бэлтгэлдээ гарчээ.