МЭХ-оос ЦЕГ-тай хамтран Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Аюул атганд тань байна” уриатай “НАНДИН” арга хэмжээг 10 дугаар сарын 11-нд Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.
ТУС АРГА ХЭМЖЭЭНД
"ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛИЙН НИЙГЭМД ҮЗҮҮЛЖ БУЙ ЭЕРЭГ НӨЛӨӨ" сэдвээр- ICT группийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Г.ЛХАМСҮРЭН
"ДЭЛГЭЦИЙН ДОН, СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНД" сэдвээр-" Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн өсвөр үеийн клиникийн үзлэгийн эмч Х.ЦЭНДСҮРЭН
"АЮУЛ-АТГАНД ТАНЬ БАЙНА!!!" сэдвээр- Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга , цагдаагийн дэд хурандаа Д.БУДЗААН
"МЭДЛЭГИЙН ХААЛГА" сэдвээр-Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Б.ОЮУНГЭРЭЛ нар тус тус илтгэл тавина.
Охидын эрхийг хамгаалах, урьдчилсан сэргийлэх зорилгоор зохион байгуулж буй тус арга хэмжээнд нийслэлийн 9 дүүрэг, ЗАВХАН, ДОРНОД, ГОВЬ-АЛТАЙ, ХОВД, ОРХОН, ДАРХАН-УУЛ, БАЯН-ӨЛГИЙ, ДОРНОГОВЬ зэрэг аймгийн өсвөр насны төлөөлөл бүхий 1000 орчим хүүхэд оролцоно.
Дэлгэцийн цаанаас үйлдэгддэг аюул
Бэлгийн дарамт
Заналхийлэл
Цахим залилан
Цахим хүчирхийлэл
Сэтгэцийн асуудал
Дэлгэцийн дон зэргээс хүүхдүүд, ирээдүйгээ хамгаалж урьдчилан сэргийлэх зорилготой энэхүү арга хэмжээ болно.