Энэ он гарсаар НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлсэн билээ. Өнгөрсөн хугацаанд НӨАТ-ын баримтаа цуглуулан сугалаанд оролцоод нэлээд олон хүн азтан болсон. Ес дахь удаагийн тохирол маргааш буюу дөрөвдүгээр сарын 24-нд MNB нэгдүгээр сувгаар шууд дамжуулна. Сугалааны тохирлыг дөрөвдүгээр сарын 1-15-ны хоорондох худалдан авалтын баримтаар шалгаруулах юм.